зиак, ингээд өөрийн гэсэн блогтой болчдийн байж......
нэг л сонин байнаа.... гэхдээ гоё ч юм шиг... анхны юм бүхэн л сонин содон байдаг болоод тэр биз дээ гэж.
ямар ч байсан оролдоод үзэхээр шийдсэн шүү. гэхдээ би юм хум бичдэг авъяасаар тун маруухан болохоор нээх айтар бичээд сүйд болоод байхгүй байх өө. яахав, заримдаа бичмээр санагдвал ганц нэг юм сараачих гэж оролдож юуны магад. гэхдээ тэр үед намайг шоолж бүү инээгээрэй. харин та бүхнээс туршлагагүй надад тус болж зааж зөвлөж байгаарай гэж чин сэтгэлээсээ хүсэх байна. өгье гэвэл ганцаасаа гэдэг шиг өчүүхэн тус ч багадахгүй шүү. тэгвэл би гүнээ талархах болно.
харин би зураг авах сонирхолтой болохоор өөрийн авсан зурагнуудаа (мэргэжлийн биш шүү) блогтоо оруулж байх болноо.